Төв /МОНЦАМЭ. Намрын тэргүүн хөх бичин сарын шинийн 29-ний билэгт сайн өдөр Бамбар-Эрдэнэ хувилгаан төрөлх Баян сумандаа морилон ирж, сүсэгтэн олонд ном айлдлаа.
Энэхүү номын айлтгалд "Эх нутгийн иргэд" ТББ-ын тэргүүн Миеэгомбын Энхболд оролцож, Бамбар-Эрдэнэ хувилгааныг өөрийнх нь "Сандагдаржаалин" хийдийн өндөр сэнтийд нь залж, тус хийдийг хүлээлгэн өгч, хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн Ардын уран зохиолч Ш.Дулмаа, Хүний гавьяат эмч Ч.Цэдэн-Иш, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамбын нарийн бичгийн дарга Б.Бүрнээ, Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Н.Амгалан, Монгол Улсын Манлай уяач Х.Цогтсайхан нарын төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцож, нутгийн иргэд, сүсэгтэн олны хамт ном хурлаа.
![](https://montsame.mn/uploads/content/259b69faefa22079e720336f3a048b18.png)
Байгуулсан цагаасаа хойш 100 гаруй жил бурхан шашны буяны үйл ажиллагаа явуулж байгаад 1937 оны 12 дугаар сард хаагдсан бөгөөд тухай үедээ 146 лам хуврагтай байсан гэж түүхэнд бичигдэн үлдсэн байна.
![](https://montsame.mn/uploads/content/ce890175edb6ca589b35364518d56ebd.png)