Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малчдаа дэмжсэн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж байгаа гэв



Завхан /МОНЦАМЭ/. Тус аймаг хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй малчдыг дэмжсэн бодлогыг түлхүү хэрэгжүүлж байгаа тухай цогц мэдээллийг аймгийн ЗДТГ-аас өглөө. 

Тухайлбал малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд 60 өрх, 120 хүнийг малжуулах ажилд оролцуулж, ажил олгогч гэрээт малчидтай гэрээ байгуулан ажлын байр нэмжээ. Мөн мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах ажлыг сүүлийн гурван жилд эрчимтэй явуулснаар сумдад 100 гаруй жижиг үйлдвэртэй боллоо.Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран Европын холбооны санхүүжилтээр “Эдийн засгийн тусгай төсөл” хэрэгжүүлж 12 суманд 59 үйлдвэрлэгч бүлэг байгуулаад буй. Үүний хүрээнд “Z24”  төслийн хүрээнд 24 жижиг үйлдвэр байгуулагджээ. Төслийн хүрээнд хөрөнгө оруулагчдын чуулганыг зохион байгуулж гэрээ байгуулснаар 60 гаруй үйлдвэр байгуулагдаж сумдад малчдын түүхий эдийг боловсруулах жижиг үйлдвэрүүд бий боллоо. Хөдөө аж ахуйн маркетинг төслийн санхүүжилтээр Цэцэн-уул, Отгон сумдад хоногт 1.0 тонн сүү боловсруулах хүчин чадалтай бага оврын үйлдвэр хоёрыг шинээр байгууллаа. Аймгийн Засаг даргын санаачилгаар  малчны зургаан настай хүүхдийн ”Гэр өргөө” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ерөнхий боловсролын 26 сургуулийн дэргэд гэр өргөөг байгуулж 200 гаруй хүүхэд амьдарч байна. “Гэр өргөө”-нд ажиллах багш нараа чадавхжуулж “Бага насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлог” нэртэй сургалтыг жил бүр зохион байгуулж 18 багшийг бэлтгээд байна. Сүүлийн дөрвөн жилийн турш мал аж ахуйн салбар, тэр дундаа малчдаа дэмжсэн бодлогыг тэдний санал хүсэлтийн дагуу ажил хэрэг болгож буй нь үр дүнгээ өгч байгаа гэж аймгийн ЗДТГ-аас тус тус мэдээлэв.


Байгалиа хайрлах малч ухааныг урамшуулж байна


Малчдад үзүүлэх  төр, нийгэм, эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээг аль болох малчдад ойртуулан  чирэгдэл багатай үйлчлэх зорилгоор “Ард иргэдээ сонсъё” аян, “Төрийн цогц үйлчилгээг багт” арга хэмжээнүүдийг жил бүр зохион байгуулж байна.

Дээрх арга хэмжээнүүдийг хөдөөгийн 88 багт зохион байгуулж малчдад төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэх, тэдний санал хүсэлтийг сонсож ажил хэрэг болгох ажлыг уламжлал болгон хэвшүүлжээ. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 86000 гаруй иргэн эдгээр үйлчилгээнд хамрагджээ. 2018 оноос эхлэн“Эх дэлхийдээ ээлтэй сайн малчин”-ыг шалгаруулж, нэг сая төгрөгөөр урамшуулдаг боллоо.Байгаль эх дэлхийдээ ээлтэй, зөв хандлагатай, нийгмийн хариуцлагатай, мал аж ахуй эрхлэх уламжлалт арга, дэвшилтэт технологийг нэвтрүүлж,идэвхисанаачилга гарган бусдадаа үлгэр дуурайлал үзүүлж буй  малчдыгшалгаруулж, урамшуулдаг болсон нь олон малчдад урам өгсөн. Мөн залуу малчдад ахмадуудаас үлгэр жишээ авах, байгаль экологидоо тохирсон бэлчээрийн мал аж ахуйгаа уламжлалт аргаар өсгөн үржүүлж байгалиа хайрлах монгол малч ухааныг өвлүүлж буй томоохон ажил болж байгаа. Өнөөдрийн байдлаар байгаль эх дэлхийдээ ээлтэй 60 гаруй малчин шалгарчээ. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн  58 дугаар тогтоолоор “Сайн малчин” дэд хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрийг малчдын амьжиргааг дээшлүүлэх мал аж ахуйн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, малчин бизнесмен, малчин үйлдвэрлэгчид бэлтгэх замаар хөдөө аж ахуйн салбараа дэмжих зорилгоор дөрвөн жил хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн малчдын зөвлөгөөнийг жил бүр сум бүрд зохион байгуулж,  туршлага солилцуулж байна. Аймгийн залуу малчдын зөвлөгөөнд гэхэд 980 залуу малчиноролцжээ. 


Малчид өөрсдийн санал санаачилгыг ажил хэрэг болгож байна


Завхан аймаг бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн  хурлаар  хэлэлцүүлж  батлуулсан.

Ингэснээр бэлчээрийн доройтолд малчин, төр хоёр хамтран ажиллаж байна. Учир нь жил бүрийн малчдын уулзалт зөвлөгөөний үеэр бэлчээрийг хамгаалах, сэлгэх, өнжөөх, малын тоо толгойгоо цөөрүүлж, таваарлаг, чанартай болгох гээд олон санал санаачилгыг малчид өөрсдөө гаргадаг. Эдгээр санал санаачилгыг орон нутгаас нь бодлогоор дэмжиж хамтран ажилладаг болсон нь ч үр дүнгээ өгч байгаа. Тэгэхлээр малчдын санал санаачилга ажил хэрэг болж байгаа хэрэг юм. Түүнчлэн малчдын гар дээрээс малыг шууд авч хэрэглэгчдэд үйлдвэрийн аргаар боловсруулан хүргэх боломж бүрдсэн.

Тодруулбал, Щвейцарийн хөгжлийн агентлаг, Улсын мал эмнэлгийн ерөнхий газар,  аймгийн Засаг даргын тамгын газар хамтран малын эрүүл мэндийн цахим  бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлсэн байгаа.

Ингэснээр малчдын гар дээрээс малыг  худалдан авч үйлдвэрийн аргаар бэлтгэж гарал үүсэл нь тодорхой малын махыг хот суурины хэрэглэгчдэд  хүргэх боломж бүрдсэн. Энэ арга хэмжээнд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 120 сая төгрөгийг зарцуулсан байна. АДРА ОУБ-ын 155.0 мянган ам долларын хөрөнгө оруулалтаар Идэр суманд бяслагийн үйлдвэр байгуулахаар шийдвэрлэж барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна.НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, Хүүхдийн сан, Хөдөө аж ахуйн байгууллагын ажлын хэсгүүдтэй уулзалт хийсний үр дүнд “Хүүхдийн сан”-тай хамтранцочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлжээ. Энэ хөтөлбөрийн хүрээндхөдөөгийн 23 сумын 0-5 насны 7000 гаруй хүүхдэд тус бүр 60 мянган төгрөг, дөрвөн сумын 2800 хүүхдэд тус бүр 40 мянган төгрөгийн буцалтгүй тусламж дэмжлэгийголгосон байна.НҮБ-нХөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх төслийг анх удаа Завхан аймагт хэрэгжүүлж эхлээд байгаа гээд хөдөө аж ахуй, малчдын нийгмийн байдалруу чиглэсэн олон талын ажлыг амжилттай эхлүүлж, үр дүнтэй явуулж байгаа гэж аймгийн ЗДТГ-н Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс мэдээлж байна. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ