Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно. Тэднийг өнгөрсөн оны аравдугаар сарын 29-ний өдрөөс сүр дуулиантай шалгаж эхэлсэн. Тус хэрэгт эд мөрийн баримт болгож 3.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй олон тооны компьютер, гар утас, нийтдээ 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн жийп, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хураасан байдаг.
Улмаар тэднийг мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт буруутган шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас болно.
Хурлын талаар бид эргэн мэдээлэх болно.