Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оны 2, 3 дугаар улирлын сар бүрийн эхний 7 хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгох шийдвэр гарсан. Тэгвэл тус шийдвэрийн дагуу есдүгээр сарын 05-ны өдрийн 08.00 цагаас 18.00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.
Хөдөлгөөнийг дараах чиглэлүүдэд хязгаарлах бөгөөд хориглосон чиглэлд зорчихгүй байхыг Цагдаагийн газраас анхаарууллаа.