Британийн эрдэмтэд аюулт өвчнөөс хамгаалах урьдчилан сэргийлэх тарилга гарган авахын тулд сайн дураар титэм вирусийн халдвар авах хүмүүсийг хайж байгаа талаар Daily Mail мэдээлжээ.
Туршилтыг Лондонгийн дорнод хэсэгт байх Queen Mary BioEnterprises инновацийн төвийн лабораторид хийгдэх аж. Туршилтад оролцохыг сайн дураар зөвшөөрсөн 24 хүнд тус бүр 4500 доллар төлөх бөгөөд тэдэнд 0С43 болон 229Е гэх вирусийн аюултай штаммуудыг хийж, хоёр долоо хоногийн хорионд оруулах юм байна.
Эмч нар туршилтад оролцогчдын биеийн байдлыг хянаж, хоолны дэглэмд анхаарах гэнэ. Мөн энэ хугацаанд сайн дурынханд хөнгөн хэлбэрийн өвчин үүсч болох бөгөөд энэ нь CoViD-2019 вирусээс аюул багатай байх аж.
Энд дуулгахад, ДЭМБ-ын мэдээлснээр, одоогийн байдлаар шинэ төрлийн титэм вирусээс урьдчилан сэргийлэх 20 тарилга боловсруулалтын шатанд байгаа гэнэ. Вакцинуудыг Хятад, Орос, АНУ-д боловсруулж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Shuud.mn