Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БНСУ СOVID-19-ийн тархалттай холбоотойгоор гадаадын иргэдэд боломж олгохоо мэдэгджээ


БНСУ-ын Гадаад иргэн, харьяатын газар, ГХЯ-наас СOVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар тус улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Сөүл дэх дипломат төлөөлөгчийн газруудад мэдээлсэн байна. Тус улсад манай 48 гаруй мянган иргэд оршин сууж байгаа бөгөөд тус улсад нөхцөл байдал улам хүндэрч байгаатай холбогдуулан гадаадын иргэдэд чиглэсэн тодорхой зохицуулалт бүхий арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна. Тухайлбал, Хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэд сайн дураар нутаг буцах өршөөлийн хугацаа болох 2020 оны зургадугаар сарын 30-наас хойш эрүүл мэндийн байгууллагын хөл хорионд хамрагдаж нутаг буцаж чадаагүй бол тэдгээр иргэдийг эмнэлгийн нотлох бичгийн дагуу өршөөлд хамруулах юм байна.
БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэд хуулийн байгууллагад саатуулагдахаас болгоомжилж эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүйгээс  коронавирусын халдвар тараах эрсдэл өндөр байна гэж үзжээ. Тиймээс БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын тухай хуулийн дагуу БНСУ-д хууль бусаар оршин сууж буй визийн зөрчилтэй гадаадын иргэд эрүүл мэндийн төв, эмнэлэгт хандсан тохиолдолд тухайн иргэний оршин суугаа статусын талаар цагдаагийн байгууллагад мэдээлэхгүй, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Мөн халдвар авсан гадаадын иргэнтэй холбоотой мэдээллийг холбогдох Элчин сайдын яаманд нь шуурхай мэдээллэхээс гадна Эрүүл мэндийн олон улсын дүрмийн  дагуу коронавирусийн халдвар авсан гадаадын иргэдийн эмчилгээний зардлыг Солонгосын тал хариуцна гэсэн байна.
Eagle.mnскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ