Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төрийн 11 байгууллагын 54 төрлийн лавлагааг нэг дороос шуурхай олгоно



Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумынЗасаг даргын Тамгын газар11 байгууллагын 54 төрлийн лавлагаа мэдээлэл олгох зориулалт бүхий төхөөрөмжтэй болжээ.

Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нэг цэгээс олон төрлийн үйлчилгээ авах боломж бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Хур” систем нэвтрүүлэх “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 2-нд Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт 13 нэр төрлийн техник, тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ.

Ингэснээр иргэдэнэ оны есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн төрийн 11 байгууллагын 54 төрлийн лавлагааг нэг дороос буюу Жаргалант сумын ЗДТГ-аас түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.

Тус системийг долоодугаар сараас эхлэн хөдөөгийн 16 суманд нэвтрүүлсэн. Ингээд иргэд хэрэгцээт үйлчилгээгээ сум орон нутагтаа авах бүрэн боломжтой болсон гэж албаны эх сурвалж онцоллоо.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ