Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өлгий сумын шинээр ашиглалтад орсон 10 дугаар сургууль элсэлтээ авч байна



Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт шинээр барьсан 10 дугаар сургууль ирэх хичээлийн шинэ жилээс үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

Тус бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төсөвт өртөг нь 3,5 тэрбум төгрөг. Барилгын ажлыг 2018 онд эхлүүлсэн. Шинэ сургуулийн тохижилтын ажил энэ зун бүрэн дуусаж, удирдлага, боловсон хүчнүүдээ томилон бэлтгэлээ хангасан байна. Одоо элсэлтийн ажил явж байгаа бөгөөд 1-5 дугаар ангийн 350 хүүхэд хүлээн авах боломжтой аж.  

Өлгий сумын 10 дугаар сургууль ашиглалтад орсноор 4500 гаруй хүн амьдардаг аймгийн төвийн 3, 13 дугаар багийн хүүхдүүд гэртээ ойрхон газраас стандартын шаардлага хангасан орчинд суралцах нөхцөл бүрдэж байна. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ