ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 731 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын 301 тохиолдол батлагдсан. Үүнээс 291 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 10 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа 10 хүний 9-ынх нь биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Эдгэрсэн хүмүүсийн сувилалд 25 , гэрийн ажиглалтад 40 хүн тусгаарлагдаж байгаа бол 226 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан" гэв.