Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Байгалийн нөөцийн хяналт-2020” аян өрнөж байна



“Байгалийн нөөцийн хяналт-2020” сарын аян аймгийн хэмжээнд өрнөж байна. Байгалийн нөөц баялгийг хууль бус ашиглалтын үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, соён гэгээрүүлэх зорилгоор аймгийн Байгаль орчны салбарын байгууллагууд энэхүү аяныг хамтран өрнүүлж байгаа аж.

Тус аяны хүрээнд аймгийн хэмжээнд байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, эргүүл хяналтыг чангатгах, мэдээлэл сурталчилгаа хийх, Улаангом суманд байнгын эргүүлийн пост ажиллуулах зэрэг ажил хийж байна.

Иймээс ард иргэд зөвшөөрөлгүйгээр сонгино, самар түүх, тарвага агнах зэргээр хууль бус үйл ажиллагаа явуулбал аймгийн байгаль орчны чиглэлийн байгууллагууд болон Цагдаагийн газрын хамтарсан баг шалгаж илрүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэх аж.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ