Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Элчин сайд Майкл С.Клечески Увс аймагт ажиллаж байна



АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески өнөөдөр Увс аймагт газардлаа. Тэрбээр Баруунтуруун суманд АНУ-ын санхүүжилтээр барьсан шинэ цэцэрлэгийн нээлтэд оролцохоор иржээ.

Элчин сайд эхлээд аймгийн удирдлагуудтай уулзаж, санал бодлоо солилцсон юм. Дараагаар нь аймгийн Онцгой байдлын газраар зочилж, АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн харилцааг дэмжих хэлтсээс илгээсэн гүний уснаас аврах хувцас хэрэгслийг олгосон. Мөн үеэр гүний уснаас аврах хамтарсан сургалт, дадлагын ажил явуулах тухай асуудлыг аймгийн Онцгой байдлын газрын удирдлагуудтай ярилцлаа.

Тэрбээр Улаангомд ажиллах үеэрээ Америкийн соёл мэдээллийн төв, аймгийн Музей, “Увс хүнс” үйлдвэртэй танилцахаас гадна маргааш орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудтай уулзалт хийх юм.

Элчин сайд Майкл С.Клечески энэ сарын 25-28-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаад буцна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ