Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хоригдлуудыг ажлын байраар тасралтгүй хангаж, цалин, эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов

 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав энэ сарын 22-нд Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 425 дугаар нээлттэй хорих анги, 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Тэрбээр "Хорих ангийн үйлдвэрлэлийг өргөжүүлэн хоригдлыг ажлын байраар тасралтгүй хангахын зэрэгцээ, тэдний ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллах"-ыг үүрэг болгожээ.
 425-дугаар нээлттэй хорих ангийн  дарга, дэд хурандаа Э.Тамир: “Манай хорих анги 41 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Батлагдсан хуваарийн дагуу 230 гаруй хоригдлыг нийгэмшүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Ноосны үйлдвэрлэл явуулж, хоригдлыг ажлын байраар хангаж, цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр тооцоо, судалгаа хийж байна. Мөн аймгийн бүтээн байгуулалтын ажилд 30-40 хоригдлыг хамруулсан. Алба хаагчдад зориулан бие бялдрын танхим нээн хичээллэх боломж олгосон. Мөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг тогтмол хийж, 75 айлын орон сууцны гэрэлтүүлгийг шийдвэрлэсэн” гэв.
Харин 415-дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, дэд хурандаа П.Ууганбаяр "Манай хорих ангид 250 гаруй хоригдол ял эдэлж байна. Нийт ял эдлэгсдийн 94.4 хувийг ажлын байраар хангасан. Энэ жил 114 хоригдлыг мэргэжлийн сургалтад хамруулж, 13 хоригдолд бичиг үсгийн боловсрол олгосон. Ял эдлэгсдийн дийлэнх хувь нь давтан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хулгайн, болон хүчингийн гэмт хэргээр ял шийтгэгдэгсдийн тоо өмнөх жилээс ихэссэн" талаар танилцуулав.
Дашрамд дурьдахад, ангийн орчин нөхцөлийн хувьд үйлдвэрлэл эрчимтэй явагдаж, шохой, тоосгоны үйлдвэрлэл, гар урлал, оёдол гэрээт ажлын чиглэлээр хоригдлуудыг ажлын байраар хангаж байна. Мөн хоригдлуудын дунд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн тоо жил ирэх тусам багасаж байгааг ангийн удирдлагууд онцоллоо.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ