Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сонгинохайрхан дүүргийн 1071 ээжид "Эхийн алдар" одон гардууллаа


Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 1071 ээжид "Эхийн алдар" одон гардууллаа. 
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн засаг захиргааны хувьд ээлж дарааллаар "Эхийн алдар" одонг гардуулахаар болсон юм. 
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10677, үүнээс нэгдүгээр зэргийн одонг 720, хоёрдугаар зэргийн одонг 9957 ээжид хүртээх юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ