Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн төв Даланзадгадад усан бассейн байгуулж ашиглалтад оруулаад байна.
Өнгөрсөн онд тус аймагт Соёл спортын цогцолбор барьж байгуулан ашиглалтад оруулсан билээ. Олон жил үргэлжилсэн уг барилгын ажлыг ийнхүү дуусган ашиглалтад оруулснаар тус аймагт спорт, урлагийн шинэ төрлүүдийг хөгжүүлэх боломжтой болж байгаа юм. Үүний нэг нь энэ усан бассейн бөгөөд таван замтай, 25 метр урт стандарттайгаар барьж байгуулаад байна. Уг байгууламжийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Цамхаг өргөө" ХХК гүйцэтгэлээ. Ийнхүү Өмнөговьчууд усан спортоор хичээллэж эхлээд байна.