Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Жаргалант, Цэцэг суманд зорчих хөдөлгөөн хэвийн байна

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор эмчлүүлж буй 42 настай иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Тиймээс аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр Жаргалант, Цэцэг сум дахьавто замынхяналт, шалгалтын постынүйл ажиллагаагбуулгав.Ингэснээр Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд авто замын зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.  

Цаашид байгалийн голомтот, гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд тарвага агнахгүй, түүхий эд бүтээгдэхүүнийг нь хэрэглэхгүй, зөөвөрлөхгүй, тээвэрлэн худалдаалахгүй байхыг аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагаас дахин анхааруулж байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ