Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахал гарсантай холбогдуулан хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа билээ. УОК-оос тус хориог үргэлжлүүлэн сунгахаар болж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгов.
Тус аймагт хоёр иргэн тарваган тахлаар өвчилсөн нь шинжилгээгээр батлагдаж, одоо биеийн байдал "дунд" байгаа талаар албаныхан мэдээлж буй юм.