Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тэс суманд 150 хүүхдийн дотуур байр ашиглалтад оров


Увсын Тэс сум хүн амын тоогоороо аймгийн төвийн дараа ордог, төвийн сургуулиас гадна хоёр багт тус бүрт нэг нэг бага сургуультай. Тиймээс хөдөө багаас сумын төвд суралцах хүүхэд багагүй байдаг учраас дотуур байрны хэрэгцээ шаардлага өндөр. Тиймээс Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тэс сумын ерөнхий боловсролын сургуульд 150 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр барьж ашиглалтад орууллаа.  2009 онд 100 хүүхдийн дотуур байр ашиглалтад оруулсан нь эрэгтэй хүүхдийг голчлон байрлуулдаг байна. Тиймээс энэ жил дахин 150 хүүхдийн дотуур байр ашиглалтад оруулж, алслагдсан баг тосгодоос зургаан настнууд болон охидыг оруулахаар төлөвлөжээ. Барилгын хөгжлийн төв захиалагчийн техникийн хяналтыг, барилга угсралтын ажлыг Зоос импекс компани гүйцэтгэсэн байна.
Барилгын хөгжлийн төв
ЦАГААНХАЙРХАН СУМ ШИНЭ СОЁЛЫН ТӨВТЭЙ БОЛЛОО
Увс аймгийн Цагаан хайрхан суманд “Улаан булан” нэртэйгээр 1930-аад оны сүүлээр баригдаж байсан соёлын байгууллага өдгөө 80 гаруй жилийн түүхтэй. 1987 онд 50 хүний орон тоотойгоор 250 хүний суудалтай “ардын театр” нэртэйгээр байгуулагдаж 1990 онд “Соёлын төв” болон сумын соёлын арга хэмжээг зохион байгуулсаар ирлээ. Тэгвэл энэ жил соёлын төв байраа шинэчилж орчин үеийн дэвшилтэд технологи бүхий үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн 250 суудалтай барилгыг ашиглалтад оруулав.
БШУЯ-ны захиалгаар Барилгын хөгжлийн төв техникийн хяналтыг гүйцэтгэж, “Турлиахт” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өглөө. 
Барилгын хөгжлийн төв

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ