Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц "HOME GARDEN" хотхоны газрын зөвшөөрлийг цуцаллаа


Улаанбаатар хотыг тойрсон тусгай хамгаалалттай газрыг зориулалтын бусаар ашиглаж, гадныханд арилжсан хэргүүдийг илрүүлжгазрын зөвшөөрлийг цуцаллаа. Энэ хүрээнд газар буцаан авах зорилгоор хууль хүчний төдийгүй төрийн захиргааны байгууллагууд хамтран үзлэг, шалгалтын ажиллагаа хийж байна.
Тодруулбал, БЗД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт "Хангорон спико" компани өндөр өртөг бүхий 112 амины орон сууц барьсан байгаа юм. Гэвч тус барилгыг барьсан санхүүгийн эх сурвалж нь тодорхой биш, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тус компани энэхүү газрыг 2008 онд дуудлага худалдаагаар авчаа. Анх 100 га газар авсан боловч газрын мөнгөө бүрэн төлөөгүйн улмаас 40 га газрыг нь улсад буцааж өгсөн байдаг. 90 орчим тэрбум төгрөг зарцуулж барилга барьсан хэдий ч прокурорын газраас “Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй тул тус газрын зөвшөөрлийг цуцалж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу Нийслэлийн засаг дарга өнгөрсөн зургадугаар сарын 25-нд газрын зөвшөөрлийг нь цуцалжээ.
NPOST.MN
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ