http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймаг 17 оюутныг БНСУ-ын Бусан хотод сургана


Сэлэнгэ аймаг оюутан залуусаа дэмжих хүрээнд “Нутгийн оюутан хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрт нийт 17 хүүхэд хамрагдаж БНСУ-ын Бусан хотын их, дээд сургууль болон коллежид элсэн суралцахаар хилийн дээс давжээ. Энэ талаар Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадоржоос тодрууллаа.
Тэрбээр, Сэлэнгэ аймагт хэрэгжиж буй “Нутгийн оюутан хөтөлбөр”-т хамрагдсан 17 оюутан БНСУ-ын Бусан хотод суралцахаар болсон. Орон нутагт дутагдалтай мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэхээр зорьж байна. БНСУ-ын Бусан хотын хоёр сургуультай өнгөрсөн хоёрдугаар сард хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу албан ёсны ажлууд хэрэгжиж эхэлсэн. Сэлэнгэ аймаг болон Мандал сумын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчтай томоохон уулзалт хийж, 17 хүүхдийг сургахаар сонгосон. Тэд Бусан хотыг зорьсон.
 Хамтын ажиллагааны хүрээнд 50 хувийг сургуулийн зүгээс хөнгөлж, 50 хувийг тухайн суралцагч өөрөө бүрдүүлж байгаа.
Оюутнууд маань инженер болон багшийн мэргэжлээр суралцах юм. Үүнээс гадна Сэлэнгэ аймаг дахь Шаамар сумын политехникийн коллежтой хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар сурагч солилцоо, багш нарын ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч нарийн мэргэжлийн хичээлүүд дээр хамтарч ажиллана. Нөгөөтэйгүүр, эрүүл мэнд, онцгой байдлын алба болон багш нарыг богино хугацааны сургалтад хамруулах ажил давхар яригдаж байгаа. Ирэх жил тус хөтөлбөр дахин хэрэгжиж олон оюутан залуусыг сурах боломжоор хангаж боловсон хүчин бэлтгэхээр нутгийн удирдлагын зүгээс анхаарч байна гэлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ