Өвөр Монголын Алшаа аймгйин зүүн хойд биеийн Олонбулаг суманд ус хөрснйи идэгдлээс болж ийм багана хэлбэртэй хачирхалтай дүрс бүтсэн байна. Тухайн газрын хүмүүс үүнийгээ Улаан суварга хэмээн нэрлэдэг. Улаан суваргын өндөр нь 34.1 метр, диаметр нь 4-8 метр. Жил бүрийн билгийн улирлын 05 дугаар сарын 25-ны өдөр энд өргөн хэмжээний тахилга болж, зарим хүмүүс хур бороо, мал сүргийн өнөр өсөлтийг хүсэн даатгадаг бол зарим хүмүүс үрийн хутаг гуйдаг байна.
Найруулагч: | Б.СҮЛДЭЭ |
Эх сурвалж: | " Солонго" мэдээллийн төв |