Долдугаар сард Хөх хот өвс бэлчээрийн анхилуун үнэр, зуны сэнгэнэсэн сэвшээ салхиар дүүрдэг. “Хятадад болзьё” Хятад Монголын Z үеийн залуусын зуслангийн цуврал үйл ажиллагаа 07-р сарын 15-ны өдөр үргэлжилсээр байв. Хятад Монгол хоёр орны залуус Өвөр Монголын музейд зочилж, хил дамнасан соёлын эрэл хайгуулын аянаа эхлүүлэв. Түүх орчин үеийг хослуулсан үзэсгэлэнд тэд Өвөр Монголын соёлын гайхамшгийг мэдэрч, залуучуудын нөхөрлөлийг үргэлжлүүлжээ.

ӨМӨЗО-ны музейд ороход Хятад, Монгол залуучууд тансаг архитектурын уур амьсгал, хүчтэй соёлын уур амьсгалд татагдсан. Аяллын хөтөчийн удирдлаган дор хүн бүр “Умард нутаг—Өвөр Монголын эртний түүхийн үзэсгэлэн”, “Чөлөөлтийн зам—Өвөр Монголын хувьсгалын түүхийн үзэсгэлэн”, “Урт цагаан хэрэм болон урт цагаан хэрэм дагуух соёлын уялдаа”, “Өвөр Монголын үндэсний зэрэглэлийн биет бус соёлын дурсгалт зүйлсийн үзэсгэлэн”, “Үзэсгэлэнт Өвөр Монгол—Өвөр Монголын үзэсгэлэнт сайхан экологийн өнгө үзэмж”, “ШэньЖөү нислэг--Өвөр Монгол болон эрч хүчтэй хөгжиж бий Хятадын сансар судлал” зэрэг үзэсгэлэнгийн танхимуудыг эмх цэгцтэй үзэж сонирхож, Өвөр Монголын түүх соёлыг харуулсан түүхийн дурсгалт зүйлс, түүхийн дэлгэрэнгүй материалууд нь түүхийн урт хуудсыг нээж, тал нутгийн соёл иргэншлийн хөгжлийн үйл явцыг залуучуудын өмнө аажим аажмаар дэлгэн харууллаа.


Монгол улсын оюутан Баяраа Наранчимэг ярилцлагадаа, айлчлалын үеэр үндэсний хөгжмийн тансаг зэмсэг, нарийн хатгамалтай үндэстний хувцас, төрөл бүрийн алт, зэс гоёл чимэглэлүүд миний сэтгэлийг хөдөлгөсөн. Эдгээр үзмэрүүд нь биднийг Өвөр Монголын баялаг түүх, соёлын өвийн талаар илүү гүнзгий ойлголттой болсон гэжээ.

Хятад, Монголын залуус VR-ын шимтэх орон зайд Өвөр Монголын байгалийн өвөрмөц тогтоц, түүхэн дүр зургийг шимтэн үзэж сонирхлоо. Технологи, соёлын нэгдмэл байдал нь хүн болгонд шинэлэг зүйлийг гайхшруулж байв. Соёлын дурсгалт газруудад эртний ваар, хүрэл, хаш чулуу зэрэг эд өлгийн зүйлсийг Хятад, Монгол залуус ширтэн зогсч, зарим нь гар утсаараа нарийн ширийн зүйлийг бичиж, зарим нь сэтгэлийн үгээ шивнэлдэж, соёлын дурсгалт зүйлсийн хэлбэр дүрс, ур чадвараас эртний хүмүүсийн мэргэн ухааныг судалж байлаа. Эртний амьдралын дүр төрхийг дуурайлган сэргээн засварласан үзэсгэлэнгийн талбайтай танилцсан залуус улам их сонирхож байлаа. Тэд өвөг дээдсийн амьдралын уран баримлыг тойрон хүрээлж, тухайн үеийн үйлдвэрлэл, амьдрах арга барилыг төсөөлөн бодож, эртний болон орчин цагийн харилцан ярианд түүхийн хэмнэлийг хөндсөн.



"Сансрын үзэл баримтлал" үзэсгэлэнгийн талбайд пуужингийн загварууд болон "Хоёр бөмбөг, нэг хиймэл дагуул" түүх бие биенээ нөхөж байв. Хөтөч нь шинжлэх ухааны судлаачдын нэрээ нууцалсан тухай ярихад үзэсгэлэнгийн танхим маш нам гүм байсан тул зөвхөн амьсгалын дуу л үлджээ. "Нисэх мөрөөдөл"-ийн цаана маш олон хүмүүсийн чимээгүй тэвчээр, уйгагүй хичээл зүтгэл байдаг нь харагдаж байна гэж Монголын оюутан Баянмөнх Даариймаа шивнэв.

Дараа нь соёл, бүтээлч салбарт Өвөр Монголын онцлогтой соёл, бүтээлч бүтээгдэхүүнд гол анхаарлаа хандуулсан. Хятад, Монгол залуус соёлын бүтээмжийн бараануудын дунд явж, дуртай хөргөгчний соронз, хавчуурга, гар урлал мэт зүйлсийг сонгон авч, соёлын дурсамжаа баяжууллаа. Монгол залуус сонгосон соёлын бүтээлүүдээ сэтгэл догдлон харуулж, Өвөр Монголын түншүүдтэйгээ эдгээр бүтээлч загварт маш их дуртай буйгаа хуваалцав. Соёлын жижиг бүтээгдэхүүн нь соёлын солилцооны шинэ тээгч болсон.

Монгол Улсын Дархан дээд сургуулийн багш Дорлигжавын Баттулга хэлэхдээ, Хятад, Монголын залуусын Өвөр Монголын музейд хийсэн энэхүү аялал нь соёлын солилцоо, залуучуудын хамтын ажиллагааны тод туршлага юм. Залуучууд түүх, соёлын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, соёлын солилцоогоор найрамдалт харилцаагаа гүнзгийрүүлж, Хятад, Монголын соёлын солилцоонд залуу үеийн шинэ эрч хүчийг шингээж байна гэжээ.
Зохиогч: | ЧҮНЬ ЯНЬ, Б.АРИУХАН |
Найруулагч: | ЧҮНЬ ЯНЬ |
Эх сурвалж: | СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ |