6-р сарын 10-нд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй муж, ӨМӨЗО дахь хамтарсан сурвалжилгын арга хэмжээний нээлтийн үеэр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэг болон Монголын СНЭ-ыэ дарга нар захидал илгээж, хамтарсан сурвалжилга амжилттай эхэлсэнд баяр хүргэжээ.
Бүх Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэгийн тэргүүн хэлэхдээ, Сүүлийн жилүүдэд хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага дор Хятад, Монголын харилцаа хөгжлийн сайн эрч хүчийг хадгалж, хоёр орон энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан туслалцах, хамтаар хожих хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө хичээн ажиллаж байна. Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн солилцоо гүнзгийрч, хоёр орны хэвлэл мэдээллийн форум,хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга зэрэг брэнд үйл ажиллагааг хамтран бий болгосон нь хоёр орны найрамдал, ард түмний харилцан ойлголцолд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Арга хэмжээнд оролцсон Хятад, Монголын сэтгүүлчид энэхүү ажиллагаагаар дамжуулан харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, найрамдалт харилцаагаа нэмэгдүүлж, хоёр орны орчин үеийн хөгжилд шинэ хуудас нээхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны хэвлэл мэдээллийнхэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хэвлэл мэдээллийн интеграцчлал, хамтын ажиллагааны харилцаа холбоо, боловсон хүчний солилцоог бэхжүүлж, хоёр орны мэдээ мэдээллийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, бодитойгоор ахиулна гэдэгт итгэлтэй байна гэжээ. Монголын СНЭ-ын удирдүага хэлэхдээ, , Монгол Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа нь хоёр орны хэвлэл мэдээллийн солилцооны чухал брэнд арга хэмжээ, хоёр орны хэвлэл мэдээллийн найрамдлын чухал гүүр болсон юм гэжээ.
Найруулагч: | С. САРАНЧИМЭГ |
Эх сурвалж: | www.people.com.cn |