http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань  Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээнд захидал илгээж, Бүх Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын СНЭ, ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Хүбэй мужийн ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулж буй Хятад, Монголын сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилгын  ажиллагаа эхэлсэнд баяр хүргэв.
Шэнь Миньжуань хэлэхдээ, Хятад, Монгол хоёр орон уул усаараа холбогдож, хувь заяа нэгтэй. Хоёр орны харилцаа хөгжлийн сайхан эрчээ хадгалж, олон салбарын хамтын ажиллагаа үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ард түмэнтэй харилцах, ойлголцлыг нэмэгдүүлэх чухал гүүр болохын хувьд Хятад, Монгол хоёр орны хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулах, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал хүч юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтарсан сурвалжилга, боловсон хүчин солилцох зэрэг цуврал үйл ажиллагаа үргэлжлэн гайхалтай үр дүнд хүрч, хоёр орны хэвлэл мэдээллийнхэн гүн зузаан найрамдалтай боллоо. Хүбэй муж болон ӨМӨЗО-д хийх энэхүү хамтарсан сурвалжилга нь хоёр орны хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааны бас нэгэн чухал туршлага бөгөөд Хятад, Монгол хоёр орны соёлын солилцооны агуулгыг улам баяжуулж, харилцан ойлголцол болон найрамдлыг бэхжүүлэх нь дамжиггүй гэжээ. 
Шэнь Миньжуань хэлэхдээ, Одоо дэлхий нийт донсолгоо хувиралт ихтэй шинэ цаг эринд ороод байна. Хятад улс дээд хэмжээнд гадаадад нээлттэй болж буй нь дэлхий дахинд шинэ боломж олгож байна гэжээ. 
Шэнь Минжуан хэлэхдээ, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчид сурвалжилга хийх энэн боломжийг нандигнаж, бодитой, иж бүрэн Хятад улсыг харуулж, Хятад, Монгол хоёр орны харилцан ашигтай, хамтаар хожих хамтын ажиллагааны түүхийг өгүүлэхийг хүсэж байна. Энэхүү арга хэмжээгээр чин сэтгэлийн нөхөрлөлийг бий болгож, хамтын ажиллагааны үрийг тарьж, хоёр орны мэдээллийн солилцоог шинэ шатанд гаргах болно гэдэгт найдаж байна гэжээ. 
Хамтарсан сурвалжилга 6-р сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд МОНЦАМЭ, МҮОНРТ зэрэг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Хятадын Гуанмин өдрийн сонин, Рэнь Минь Ри Бао сонины гадаад мэдээнийхэн, Лавлагаа мэдээ зэрэг хэвлэл мэдээллийн 40 гаруй сэтгүүлчид шинэ бүтээмж, хиймэл оюун ухаан, орчин үеийн мал аж ахуй, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, шилдэг уламжлалт соёлыг хамгаалж өвлүүлэх зэрэг сэдвээр орчин үеийн аж ахуйн нэгж, робот инновацийн төв, олон улсын агаарын боомт, соёл, музей, мал аж ахуйтай танилцах юм.

 
Найруулагч:
С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:
Reference News
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ