
Нийтийн тээврийн бодлогын газраас Багахангай-Улаанбаатар, Багануур-Улаанбаатар чиглэлд 45 хүний суудалтай олон улсын стандарт хангасан автобус явж эхлээд 14 хонож байна. Ч:18 Багахангай -Улаанбаатар чиглэл үйлчилгээ үзүүлж эхлээд 14 хоногийн дотор 947 иргэнд үйлчилж 6.035.170 төгрөгийн орлоготой ажиллажээ.
Харин Ч:17 Багануур-Улаанбаатар чиглэл үйлчилгээ үзүүлж эхлээд 12 хоногийн дотор 1531 иргэнд үйлчилж 13.663.432 төгрөгийн орлоготой ажилласан байна. Энэ хугацаанд Улаанбаатараас Багануур, Багахангай явах оройн цагийг хойшлуулж өгөх хүсэлт гаргасныг судалж байгаа аж.