Энэ тухай Автотээврийн Хэрэгслийн Бүртгэл, Хяналтын Төвийн дарга Э.Ниндэв "Сүүлийн үед урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хоёр дугуйт буюу мотоциклын төрлийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох нь их байна. Суррон, мопед зэрэг шинэ төрлийн тээврийн хэрэгсэл ч нэмэгдэж байна. Мотоциклийн төрлийн тээврийн хэрэгслийг бүртгэж авч байгаа.
Харин иргэн, ААН, байгууллага суррон, мопед худалдаж авч албан болон хувийн хэрэгцээндээ ашиглах гэж байгаа бол техникийн хяналтын үзлэгт тэнцсэн эсэх дүгнэлт, гарал үүсэл, гаалийн бичгийг авч ирж бүртгүүлэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар авч замын хөдөлгөөнд оролцох ёстой. Автотээврийн Хэрэгслийн Бүртгэл, Хяналтын Төвд хандаж улсын бүртгэлд бүртгүүлнэ.
Иргэд дугуйны худалдаанаас очоод суррон авчихдаг ч арлын дугаартайгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглож байгаа юм" гэж тайлбарлалаа.
Суррон, мопедыг улсын бүртгэлд бүртгүүлснээр мотоциклтой адил татвар төлөх юм байна.
Мотоциклд жилд ногдуулах албан татварын хэмжээ:
Хоёр дугуйтай мотоцикл:
- Нийслэл болон улсын зэрэглэлтэй хотод 2,000-6,000 төгрөг
- Орон нутгийн зэрэглэлтэй хот, сумд 1,800-5,400 төгрөгийн татвар төлнө.
Гурван дугуйтай мотоцикл:
- Нийслэл болон улсын зэрэглэлтэй хотод 1,500-9,000 төгрөг
- Орон нутгийн зэрэглэлтэй хот, сумд 2,800-8,400 төгрөгийн татвар төлнө.