Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Орон нутагт сонгуулийн тойрог усалдаг улс төрчид нийслэлийг 14 хуваахыг хүсэхгүй байна


УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос сэтгүүлчид Хот тосгоны эрх зүйн байдлын туцхай хуулийн төслийн талаарх байр суурийг асуув.

Тэрээр "Орон нутагт сонгуулийн тойргийг усалж байдаг улс төрчдийн сонирхол Улаанбаатар хотыг 14 хуваахыг хүсэхгүй байгааг шулуухан хэлье. Намын анхан шатны нэгж дээрх улс төрийн эрх мэдлээ алдахгүй гэсэндээ эсэргүүцлээ. Учир нь энэ хуультай хамт намын бүтцийг ч өөрчилнө. 
Энэ хуулийн зорилго нь иргэд орон нутгийн сонгуулиар хотын даргаа өөрсдөө сонгодог болох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, иргэд хороондоо буюу амьдардаг орчиндоо ямар өөрчлөлт хийхийг өөрсдөө шийддэг болно. 
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах бололцоог бүрдүүлэх зорилготой.
Одоо дүүргүүдэд байгаа чиг үүргийг хот руу шилжүүлнэ. Энэ хуулийг өмнөх парламент баталчихсан. Мөн хот нийтийн аж ахуй буюу орчин тойрны асуудлыг иргэдийн оролцоотойгоор Дүүргийн засаг дарга шийддэг болно. Нийслэлийн Засаг дарга шийдэхээ болино.
Хэн ч уншаагүй. Олон нийт уншаагүй, сэтгүүлчид уншаагүй, хууль тогтоогчид ч судлаагүй байна.Төвийн 6 дүүргийг 14 болголоо хэмээн зарим хүн шоолонгуй ярьсан. Гэтэл зарим дүүрэг 5000 хүнтэй. Зарим нь 500 мянган хүнтэй байна. Нэг засаг даргатай, Засаг даргын тамгын газар нь адилхан. Гэхдээ ижил үйлчилгээг иргэдэд хүргэж чадах уу?
Уг нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах гээд байгаа юм. Нохой, муур, хог, ногоон байгууламжаа иргэд өөрсдөө шийдэх боломжтой болсон. Үүнийг бүдгэрүүлж байгаа нь туйлын харамсалтай.                   
Ирэх сарын 1-нээс Улаанбаатарыг 14 хотод хувааж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөх асуудлыг 1-2 жилээр хойшлуулаасай. Энэ хооронд бэлтгэлээ хангая.  Хот бүр ИТХ-тай байх уу гэх мэтийг бүгдийг хуульд биччихсэн. Хэн ч уншаагүй. Олон нийт уншаагүй, сэтгүүлчид уншаагүй, хууль тогтоогчид ч судлаагүй байна.
ИТХ-ын Хотын зөвлөл болгох шилжилтийн зохицуулалтыг хийчихсэн. Сонгинохайрхан дүүргийг гурван хотод хуваана. Энэ дүүргийн 45 төлөөлөгч гурван хотод хуваагдана. 2028 онд хотын захирагч, хотын зөвлөлийн дараагийн төлөөлөгчдийг сонгоно. Одоо дүүрэг бүрд 45 төлөөлөгч бий. Цаашид хот бүрд 15-20 төлөөлөгч л ажиллахаар тоог бууруулсан. Энэ нь улс төрөөс ангид байх зорилготой.
Манжийн үед хошуу бүрээс цэрэг татдаг байжээ. Одоогийн дүүргүүд нь тухайн үеийн засаг захиргааны нэгжээс үүдэлтэй.Хүний төлөө хотоо төлөвлөөгүй, эдийн засгийн таталцлын цэг байн гэж тооцоолоогүй, эдгээр мөн чанар нь алдагдсан. Нийслэлийн Засаг даргад төвлөрсөн эрх мэдлийг задлан, хотуудад өгнө. 
Та бүхэн хорооны засаг дарга руу гаа орохоор "Би асуудлыг шийдэх хүнгүй, төсөвгүй, эрх мэдэлгүй. Та дүүрэг рүү, нийслэл рүү яв" гэдэг биз дээ? Үүнийг өөрчлөх зорилготой. Түүнээс 14 хотод хуваан, тоглоогүй. Дүүрэг биш хот болж л хот байгуулалтын зарчим мөрдөгдөнө. Хотууд менежертэй байна.
Хот бүр өөрийн онцлогтой. Хотууд хорооллоос бүрдэнэ. Нэг хот 4-5 хорооллоос бүрдэнэ. Харин хотын дарга метро, эрчим хүч гэх мэт том төслүүдээ удирдана. Үүнийг нэг дүүрэг дангаараа хийхгүй. Х.Нямбаатар хотын дарга болоод зарим эрх мэдлийг шилжүүлсэн. Үүнээс өмнө дүүргүүдэд хог ачихыг ч хотын дарга шийддэг байв. Хотын дарга ахуйн асуудал шийдэх ёсгүй, үүнийг менежер хийх ёстой.                 
Харамсалтай нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг сонгуулийн дараа ажил авсан шинэ баг зөв таниулж ойлгуулж чадсангүй.  1993 оны хуульд л Хотын захирагчийг иргэд сонгоно гэж заасан ч энэ заалтыг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. Улаанбаатарын алдааг 21 аймгийн төвд бүү давтаасай гэсэндээ өнгөрсөн онд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ