http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятад ажилчдын дурсгалын цогцолборыг Налайхад барина


Өдгөөгөөс 70 жилийн тэртээ буюу 1955 оны тавдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсад туслахаар Хятадын тусламжийн ажилчдын анхны ээлж Улаанбаатарт иржээ. Түүнээс хойш Хятадын 30 мянга гаруй хятад ажилчин, ажилтан манай улсад ирж, Монголын 18 аймагт бүтээн байгуулалт дээр ажиллан Улсын их дэлгүүр, Төв цэнгэлдэх хүрээлэн, Спортын ордон, Энхтайвны гүүр, Налайхын авто зам зэрэг 850 гаруй төслийг босгожээ. Тэд дунджаар 20 гаруй настай цэл залуухан хүмүүс байж. Тэдгээр хятад ажилчнаас 120 гаруй хүн энд бие баржээ.
 
Хятадын ЭСЯ-аас дурсгалын хүлээн авалт зохион байгууллаа
 
Монгол Улсад туслахаар ирсэн уг үйл явдлын 70 жилийн ойн дурсгалын хүлээн авалтыг БНХАУ-ын Элчин сайдын яамныхан зохион байгууллаа. Мөн үеэр “Зуун дамнасан найрамдал” баримтат киног дурсгалын хүлээн авалтыг хүндэтгэн ирсэн хүмүүст үзүүлэв. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань “Бид нэгэн дор цугларч, тавдугаар сарын 8-ны энэ онцгой өдрийг тэмдэглэж, тэдэнд гүн хүндэтгэл үзүүлж байна. 70 жилийн ойн түүхэн онцгой мөчид бид Монголын талтай зөвшилцөлд хүрч, Налайхад Монголд туслахаар ирсэн хятад ажилчдад зориулсан дурсгалын цогцолбор байгуулахаар болсон баярт мэдээг дуулгахад таатай байна. Энэ бол түүхийн хамгийн хүндтэй дурсгал, хувь нэмрээ оруулсан хүмүүст үзүүлэх гүн хүндэтгэл бөгөөд Хятад, Монгол хоёр орны найрамдлыг өвлөн уламжлах утга учир юм. БНХАУ-ын Элчин сайдын яамны нэрийн өмнөөс эдгээр бүх түүхийг эрхэмлэн дээдэлж, түүхийн үнэт зүйлсийг сэргээх, хамгаалах үйлсэд хүчин  зүтгэж буй хоёр орны найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээлээ. Тэрбээр цааш үргэлжлүүлэн “Нэг сарын өмнө, Хятад улс ХКН-ын Төв хорооны хөрш орнуудын харилцааны ажлын хурлыг зохион байгуулж, Ши Жиньпин дарга хөрш орнуудын хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахад анхаарлаа хандуулахыг уриалсан. Гадаад орчны эмх замбараагүй, үймээн самуунтай нүүр тулж буй энэ цаг үед, Хятад улс Монгол Улстай хамтран хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах чиглэлээр “Бүс ба зам” санаачилгыг өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтын платформд тулгуурлан, Монголд туслахаар ирсэн ажилчдын үзэл санааг дэлгэрүүлж, Хятад, Монголын найрамдлыг өвлөн уламжилж, стратегийн уялдаа холбоо, нягт хамтын ажиллагааг гүнгийрүүлэн хоёр орны ард түмэнд сайн сайхныг түгээхэд бэлэн байна” гэсэн юм.
 
Хаврын цас хайлж дуусаагүй хэдий ч ханш нээх өдөр өвгөдийн сэтгэлийг бүлээцүүлнэ
 
Үүний өмнө... Улаанбаатар хотод хүйтний эрч хэвээр, уулын цас хайлж амжаагүй байсан үеэр буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд энэ жилийн ханш нээсэн өдөр байлаа. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань ЭСЯ-ны ажилтнууд, Монгол дахь хятад аж ахуйн нэгжүүд болон цагаач иргэдийн төлөөллүүдийг дагуулан Далан давхарт хүрэлцэн очиж, Монголд ажиллаж байх хугацаандаа таалал төгссөн ЭСЯ-ны зөвлөх, хүндэт нөхөр Мао Жиа И болон Монголд туслахаар ирж байсан хятад ажилтнуудад хүндэтгэл үзүүлсэн юм. Тэд оршуулгын газрын зэрлэг ургамлыг цэвэрлэж, шарилын шороо тоосыг арчиж, цэцэг өргөж, тэнд оршуулсан нутаг нэгт хүмүүстээ чимээгүй хүндэтгэл үзүүлэн мөргөжээ. Цагаан цэцэгс, хайлж амжаагүй цас хоорондоо нэгдэн уусаж, эрэлхэг зоригтнуудын төлөөх гүнээ харуусал, өндөр дээд хүндэтгэлийг илэрхийлэх мэт дүр зураг гэрэл зурагнаа түүх болон буужээ. Элчин сайд Шэнь Миньжуань “Мао Жиа И зөвлөх бүх амьдралаа эх орныхоо дипломат үйл хэрэгт зориулж байсан. Харамсалтай нь хэт их ажилласны улмаас хүндээр өвдөж, ажлаа хийж байхдаа таалал төгссөн юм. Мөн 1950-1960-аад онд, ойролцоогоор 30 мянга гаруй хятад ажилчин улс орон, намынхаа уриалгыг хүлээн авч, туслахаар Монголд ирж, Монгол Улсын үндэсний бүтээн байгуулалтад арилшгүй чухал хувь нэмрийг оруулсан бөгөөд тэдгээрээс 120 гаруй хүн нандин амиа золиосолжээ. Тэдний хувь нэмэр, хичээл зүтгэл хоёр орны харилцааны хамгийн сэтгэл хөдөлгөм түүхийн хуудас юм” гэж гашуудлын үгэндээ хэлж байв.
Элчин сайд Шэнь Миньжуань мөн хэлсэн үгэндээ “Бидний өмнөх үеийн дипломат, Монголд туслахаар ирсэн ажилчдын харуусалгүй хувь нэмрээ оруулах санаа зориг, шаргуу хөдөлмөрч зан чанар, түүхэн цаг хугацааг гатлан давж, хойч үеийн дипломатууддаа урагш тэмүүлэх урам зоригийг өгсөөр байна. Бүх Хятадын ард түмний үр хойч бид амь үрэгдсэн өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэдэг энэ өдөр, тэдний хийж бүтээсэн үйл хэргийг дахин дурсан санаж, өндөр хүндэтгэл үзүүлж буй нь тэд бүгдийн оюун санааны хүч чадлыг үргэлжлүүлж, анхны хүсэл эрмэлзлээ санаж, эрхэм зорилгоо ухамсарлан, Хятад, Монголын харилцааны хөгжлийг үргэлжлүүлэн ахиулж, шинэ эриний их улсын дипломат харилцаанд өөрсдийн хүч чадлыг оруулах хэрэгтэй юм” хэмээж байв. 


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ