Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Трамп хиймэл оюунаар пап ламын дүрд орсон зургаа бүтээж, нийтэлсэн нь шүүмжлэл дагууллаа


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп пап ламын дүрд орсон зургаа хиймэл оюун ухаанаар бүтээж, нийтэлсний улмаас католик шашинтнуудын шүүмжлэлд өртлөө.
Уг зургаа Цагаан ордны албан ёсны цахим хуудсаар нийтэлсэн байна. Пап Францисыг таалал төгссөнд олон хүн гашуудаж буй энэ үед ийм зураг нийтэллээ хэмээн католик шашинтнууд дургүй байгаа аж.
Трамп уг зургаа нийтлэхээс хэд хоногийн өмнө сэтгүүлчдэд “Би пап болохыг хүсэж байна” хэмээн хошигножээ.
Нью-Йорк мужийн Католик шашны зөвлөл Трампын зургийг шүүмжилж, "Энэ зураг огтхон ч инээдтэй эсвэл ухаалаг биш байна, Ерөнхийлөгч өө.
Бид хүндэт Пап Францисыг саяхан оршуулж, кардиналууд дараагийн залгамжлагчаа сонгох гэж байна. Биднийг бүү доогло" гэжээ.
Гэхдээ Цагаан ордноос Трамп пап ламыг дооглосон гэх мэдээллийг үгүйсгэсэн юм. Трамп Өнгөрсөн долоо хоногт Ром хотод очиж, Пап Францисын оршуулах ёслолд оролцсон. 
Эх сурвалж: ВВС
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ