Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

М.Дагва: Нүүрсний экспорт буурахад чухал ашигт малтмалын орлогоор нөхөх боломжтой


Саудын Арабын хаант улс бүс нутагтаа улс төр, эдийн засгийн хамгийн гол тоглогч, нөлөө бүхий орон. Анх Бахрэйнд газрын тосны баялгийг илрүүлсний дараа хөрш орнууд нь болох Саудын Арабын хаант улс, АНЭУ, Кувейт газрын тосны ордуудаа нээж, АНУ тэргүүтэй чинээлэг орнуудыг хар алтаар тасралтгүй хангаж байна.
ОПЕК буюу газрын тос нийлүүлэлтээр тэргүүлж, газрын тосны үнийг шийддэг орнуудын нэгдлийг ч байгуулсан. Нэгэн цагт цөлийн нүүдэлчид байсан Арабууд 100 жилийн дотор баян тансаг амьдралтай болж, газрын тосноос гадна аялал жуулчлал, спортын уралдаан тэмцээнээр гаднынхныг даллан дуудах болов.
Тэд эдийн засгаа цаашид тогтвортой хөгжүүлэхийн тулд ганцхан газрын тосноос хараат байлгүй, өөр эрдэс баялгийг ч олборлохоор зорьжээ. Үүний тод илрэл нь Саудын Арабын хаант улсад жил бүр болдог “Ирээдүйн эрдэс баялаг” олон улсын хурал юм.
Чухал ашигт малтмалын холбооны УЗ-ийн гишүүд энэ хуралд гурав дахь оролцлоо. Иймд холбооны үүсгэн байгуулагч, УЗ-ийн даргар М.Дагватай хурлын дундуур ярилцав.         
Индонезын нэг жишээ бий. Тус улс никель олборлолтоор тэргүүлдэг. Никелиэ түүхийгээр нь гаргалгүй, заавал боловсруулж худалдах бодлогыг 2015 оноос хойш хатуу мөрдөж байна.-Дэлхийн уул уурхайн 20 том компанийн 11-ийнх нь ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлууд энд иржээ. Тэгэхээр чухал ашигт малтмалд ихээхэн ач холбогдол өгч байна. Хаана, ямар ажлууд хийгдэж байна, компаниуд ямар стратегитай ажиллаж байна гэх мэт олон мэдээллийг энэ хурлаас авдаг.
Улс бүр чухал ашигт малтмалаа боловсруулах хүсэлтэй байгаа тул ирэх жилүүдэд давхардал үүсэхээр байна. Иймд энэ бүс нутагт буюу Булангийн орнууд ханган нийлүүлэлтээ хэрхэн уялдуулах талаар хэлэлцэж байна.
Индонезын нэг жишээ бий. Тус улс никель олборлолтоор тэргүүлдэг. Никелиэ түүхийгээр нь гаргалгүй, заавал боловсруулж худалдах бодлогыг 2015 оноос хойш хатуу мөрдөж байна. Тус улсад никелийн 50 орчим үйлдвэр нээгджээ. Дахин 20 үйлдвэр нээхээр төслийн шатанд ирсэн тул зэвэрдэггүй гангийн үйлдвэрүүдээ хязгаарлах болсон. Цэнэг хураагуурын чиглэлээр никель боловсруулах үйлдвэрт илүү төвлөрөх шийдвэр гаргажээ.
Энд дэлхийн 20-иод улсын уул уурхайн сайд нар ирлээ. Хөрөнгө оруулагчид, бизнесийнхэн нь ханган нийлүүлэлтийн сүлжээгээ яаж илүү ухаалаг, давхцалгүй болгох талаар ярьж байна.
-Энэ хурлын үеэр Засгийн газрууд, төрийн байгууллага, орон нутгийн болон олон улсын компаниудын хооронд 28 тэрбум ам.долларын өртөг бүхий 126 харилцан ойлголцлын санамж бичиг, хэлэлцээр хийжээ. Улс орнууд чухал ашигт малтмалд нэлээд ач холбогдол өгч байгаа нь илэрхий байна. Та энэ форумын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Чухал ашигт малтмалын чиглэлд улс орнууд бодлогоо тодорхойлж, ажлууд хийгдээд явж байна. Өмнө нь яриа төдий байсан асуудлууд өнөөдөр ажил хэрэг болж байгаа нь хурлын үеэр зурсан гэрээ, санамж бичгүүдээр илэрч байна.
Саудын Арабын Хаант улс хоёр асуудалд нэлээд анхаарч байна. "Future Minerals Forum"-ийг 2022 онд зохион байгуулахад 3000 орчим хүн ирсэн бол өнөө жил 20 мянга орчим хүн ирсэн. Ингэж анхаарч байгаагийн цаана энэ бүс нутаг чухал ашигт малтмалын чиглэлд юу хийх, цаашид юу болох вэ гэдэгт хөрөнгө оруулагчид, улс орнуудын Засгийн газрын анхаарлыг нэлээд татаж байна.

Хоёрт, энэ улс чухал ашигт малтмалын чиглэлд үлгэр жишээ ажиллаж байгаагаа харуулахын тулд олон ажил хийж, үр дүн гарч байгааг харуулж байна. Хууль батлах ажлуудаа нэлээд эрт, 2020-иод онд хийсэн. Чухал ашигт малтмалын чиглэлд Саудын Арабын хууль эрх зүйн орчин дэлхийн хамгийн сайнд нь тооцогдож байна.

Дээр нь улсаа бүхэлд хамарсан геофизикийн суурь судалгааг эхлүүлсэн, гурав дахь жилдээ үргэлжилж байна. Энэ судалгааг бүрэн дуусгахыг хүлээлгүй, явцын дунд илэрсэн үр дүнгүүд дээрээ ашигт малтмалын эрэл хайгуул хийх лиценз олгож байна.

Дотоодын ч бай, гадаадын ч бай Саудын Арабын нутагт эрэл хайгуул хийгээд орд олбол хайгуулын зардлынх нь 70 хувийг өгнө гээд амлачихсан. Төр ямар ч хувь эзэмшихгүй атлаа дараа нь бүтээгдэхүүнийг нь худалдан авна шүү гэдгээ илэрхийлж байна.

Саудын Арабын Уул уурхайн сайд нь одоогоор зургаан компанид хайгуулын ажлаа гүйцээх санхүүжилт олгосон гэж мэдээлэв. Тэгэхээр өнгөрсөн 2-3 жилд суурь судалгаа нь хийгдэж, тендер нь зарлагдаж, цооногоо илрүүлж, ашигт малтмалаа олсон компани дор хаяж зургаа байна.

Эдгээр ордыг ашиглалтад бэлдэж, Саудын Арабын Засгийн газар үргэлжлүүлэн хайгуул хийх мөнгийг нь амласнаараа өгсөн шүү гэдгийг хөрөнгө оруулагчдын өмнө хэлж, итгэл төрүүлж байна. Тэгэхээр Саудын Араб хурал хийхдээ хоосон лоозон дэвшүүлэх биш зорьж байгаа зорилгынхоо төлөө Засгийн газрын түвшинд тууштай ажилладгийг дэлхий нийтийн өмнө харуулав.
-Танай ассоциац өргөн бүрэлдэхүүнтэй иржээ. Бид юунаас суралцаж, юуг анхаарч ажиллах хэрэгтэй байна вэ?
-Улс орнууд чухал ашигт малтмал үнэхээр амин асуудал гэж хандаж байгаа нь илэрхий байна. Энэ чиглэлд нэлээд хурдтай ажиллаж байгааг анзаарахын зэрэгцээ манай улс ч чухал ашигт малтмалын салбарт хурдтай хөдлөх шаардлагатайг ойлгож, иргэдэд, нийгэмдээ энэ талаар ойлгуулж, урагшлах л хэрэгтэй байна.

Ер нь манай улс чухал ашигт малтмалыг салбарын хэмжээнд авч үзэхгүй, ганц нэг ордын хэмжээнд ярих нь асуудлыг хэт жижиглэж буй хэлбэр юм. Тухайн ордыг эсэргүүцэж буй иргэд, ажиллуулах гэж буй компанийн асуудал мэтээр хандаж болохгүй. Энэ нь өөрөө том асуудлыг жижиг болгон унагаж буй хэлбэр юм.

Гэтэл чухал ашигт малтмалын цаана дэлхийн хэмжээнд тулгамдсан том асуудлын шийдэл яригдаж байна. Ийм л хэмжээнд улс төрчид нь, ард түмэн нь ойлголттой болсон байх шаардлагатай.
Манай төрийн шийдвэр удаан байгаад санаа зовоож байна. Гэхдээ төрийн гар харалгүйгээр хувийн хэвшилд ажиллаж байгаа бид өөрсдөө ямар дэмжлэг үзүүлж чадах билээ гэдэг талаас нь чухал ашигт малтмалын холбоог байгуулаад гурав дахь жилдээ ажиллаж байна.

Бид чухал ашигт малтмалын чиглэлээр Монгол Улс доторх ойлголт, бодлогоо сайжруулах ажлуудыг тогтмол хийдэг. Дээр нь олон улсын хэмжээнд чухал ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээнд оролцож байгаа талуудтай харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа тогтоохыг зорьдог.

"Future Minerals Forum"-д оролцож байгаа компаниуд, төр засгийн төлөөллүүдтэй бололцооныхоо хэрээр уулзаж, санамж бичиг байгуулах, хамтарч ажиллах талаар санаа оноогоо солилцож, дараа дараагийн уулзалтаа товлох зэрэг ажлуудыг хийж байна. Энэ удаад манай ассоциацаас долоон хүн оролцож, өөрсдийн хэмжээнд мэдлэг мэдээлэл, туршлага солилцон ажиллалаа.
-Манай улсад чухал ашигт малтмалын чиглэлд хөгжих нөхцөл ямар байна вэ?
-Манай улс том газар нутагтай, ашигт малтмалын нөөцтэй тул чухал минерал олборлох боломжтой. Энэ салбарт хэнтэй хамтрахаа шийдэх, хуулиа батлах гээд хийх ажил их байна. Ногоон эдийн засаг руу шилжихээр нүүрсний орлого буурах эрсдэлтэй. Үүнийг чухал ашигт малтмалын орлогоор нөхөх боломжтой. Эдийн засгаа унагааж болохгүй тул бид хүсэхгүй байсан ч чухал ашигт малтмалд анхаарахаас өөр аргагүй.

-Саудын Араб уул уурхайн цахиурын хөндий болох зорилтоо танилцуулав. Тус улс БНХАУ-тай өрсөлдөнө гэсэн үг үү?
-Уул уурхайн сайд нь илтгэлдээ энэ үгийг хэлсэн. Уул уурхайн салбарыг цааш нь хөтлөх өндөр технологи, мэдлэгийг энд төвлөрүүлнэ гэсэн үг юм. Америкт мэдээллийн технологийн Цахиурын хөндий бий.

Саудын Арабууд дэлхийд уул уурхайн Цахиурын хөндий байх хэрэгтэй гэж үзжээ. Өндөр технологи, нарийн мэдлэгтэй хүмүүсийг урьж, нэг газарт төвлөрүүлэн, бизнесийн таатай орчин үүсгэж, хөрөнгө оруулалтаар дэмжин, тогтолцоо бүрдүүлэх юм байна. Энэ салбарт хөрөнгө оруулж эхэлжээ.

-Танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ