Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвөрхангайд эд, эсийн оношилгоог цахимаар хийдэг болно


Өвөрхангай аймгийн БОЭТ-д “Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд  Олон улсын дэвшилтэд технологийг ашигласан Зайн оношилгооны төвөөр дамжуулан Улаанбаатарын лавлагаа шатлалын эмнэлгийн түвшний онош тавих аппаратыг суурилуулсан. Энэ төвийн ашиглалт бусад аймгуудтай харьцуулахад Өвөрхангай аймагт харьцангуй өндөр байгааг БОЭТ-ын хамт олон онцоллоо. Баруун болон төвийн бүсийн эмнэлгийн зонхилон тохиолдох зүрхний шигдээс, тархины харвалт, судасны гэмтэл болон эмгэг, эх барихын  яаралтай тусламжийг иргэдэд ойртуулах их ажлын гараанууд эхэлж байна. 2028 он гэхэд ард иргэдээ төрөлжсөн эмнэлгийн тусламжийг амьдарч буй орон нутагтаа авдаг болгохоор ажиллаж байгаа хэмээн Эрүүл мэндийн сайд онцлов.
Мөн Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарт 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан шийдвэрлэж өглөө.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ