Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийт 14 аймгийн 69 суманд ой, хээрийн түймэр бүртгэгджээ



 Он гарсаар улсын хэмжээнд, өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Увс зэрэг 14 аймгийн 69 суманд нийт 119 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 10.158 га газар, хээрийн 215.715 га,  нийт 225.874 га талбай өртөжээ. Обьетоос 2 гэр, 4 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж нийт 1.6  тэр бум төгрөгийн хохирол учирчээ. Харин өнөөдөр буюу 7 дугаар сарын 28-ны байдлаар ой, хээрийн түймэр бүртгэгдээгүй байна.
Аялал, амралт, зугаалыг улирал эхэлж, хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан ногоон бүсэд зорчихдоо автомашин техникийн бүрэн бүтэн байдлын ханган хянаж,  ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраахыг анхааруулан сэрэмжлүүлж байна. 
Мөн гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, насанд хүрээгүй хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ анхааруулж байна.
Montsame.mnскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ