Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХУД, Баянгол, СХД-ийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Хишигбаатрыг сонгожээ


Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр томилогдсон шүүгч нар өчигдөр Шүүгчдийн анхдугаар зөвлөгөөнөө хийжээ. 
Уг шүүгчдийн зөвлөгөөнөөр Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 36 дугаар зүйлийн 36.8-д заасны дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр Батсүрэнгийн Хишигбаатар олонхын саналаар сонгогджээ.
Мөн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хувиарлах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмыг хуульд нийцүүлэн шинэчлэн баталжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ