Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Батсайханд хүндэтгэл үзүүлж, Д.Болор, С.Нэргүй нарт үүрэгт ажлыг нь хүлээлгэн өгөв

Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайханд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга тэргүүтэй алба хаагчид шүүхийн байранд нь очиж хүндэтгэл үзүүлэв. Тэрээр төрийн албанд 33 жил ажиллаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ. 


Баянгол, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Болорыг Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргаар,  Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга С.Нэргүйг Баянгол, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргаар тус тус шилжүүлэн томилсон. Эдгээр албан хаагчид өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Мөн энэ өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Мэдээллийн технологийн газрын дарга Э.Амарсанаа Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргын, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Б.Өлзий нь Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын үүрэгт ажилд шилжиж байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ