Өнгөрсөн долоо хоногт Америкчуудын талархлын баярыг угтуулан хэд хэдэн шинэ кино уран бүтээл үзэгчдийн хүртээл болсон билээ.
Диснэй компанийн “Моана 2” болон “Wicked”, “Гладиатор II” зэрэг уран бүтээлүүд кино театрын дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болж эхэлмэгцээ Bоx office-т тэргүүлж эхэлсэн байна. Амралтын өдрүүдэд эдгээр кинонуудын ашиг орлого 2018 оны дээд амжилт болох 315.6 сая ам.доллараас давж 420 сая ам.долларт хүрэв. “Моана” анмэйшний шинэ анги одоогийн байдлаар 221 сая ам.доллар олсон бөгөөд 2023 онд 204.6 сая долларын ашиг олсон “The Super Mario Bros”-ыг давж тав хоногийн дотор нээлтийн дээд амжилтыг эвдсэн байна. Тус анимэйшний шинэ анги өмнөх ангиасаа илүү баялаг, хүлээлтийг давсан хэмээн Диснэй компанийн захирал Алан Бергман хэвлэл өгсөн яриандаа дурджээ.
Эх сурвалж: CNN
Т.БАТСҮРЭН