Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Squid Game-ийн найруулагч хангалттай ашиг олоогүй тул цувралаа үргэлжлүүлнэ


БНСУ-ын Squid Game цувралыг үргэлжлүүлэх болжээ. Энэ талаар тус киноны найруулагч ВВС-д ярилцлага өгөх үедээ мэдэгдсэн байна.
2021 онд дэлгэцэд гарсан даруй Squid Game цуврал дэлхийн олон оронд алдаршсан юм. Гэвч эхний цувралыг бүтээх явцад кино найруулагч Hwang Dong-hyuk стресст орж, найман шүд нь унажээ.  
Нэтфликс-ээр үзэгчдэд хүрсэн тус цувралд маш их хэмжээний бэлэн мөнгөний төлөө өрөнд баригдсан олон зуун хүн амь тэмцэн уралдаж буйг харуулдаг.
Найруулагч хоёр дахь цувралыг эхлүүлэх төлөвлөгөөгүй байжээ. Гэвч мөнгөний улмаас киногоо үргэлжлүүлэх болсон байна. Тэрээр эхний кино олон хүнд хүрсэн ч хангалттай мөнгө олоогүй гэж ярьжээ.   
Эхний цуврал Нэтфликсийн хамгийн амжилттай кинонд тооцогдож байна. Тэгш бус байдлын харанхуй тайлбар болох киноны эхний цувралд бараг бүх дүр үхдэг. Иймд дараагийн цувралд бүхнийг эхнээс нь эхлүүлэх аж. Найруулагч “Баячуул ядуусын хооронд дайн гардаг байсан бол одоо үе хоорондын, үзэл бодлын зөрүүний улмаас дайн мөргөлдөөн гарах болов. Уур амьсгалын өөрчлөлт гэх мэт олон сорилт дэлхийд тулгарсаар. Би өмнөхөөсөө ч илүү гутранги болсон” гэжээ.
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ