Гадаад улсын гэмт бүлэглэлээс цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Кибер аюулгүй байдлын зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, Монголбанк зэрэг холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийлээ.
Бараа худалдан авч борлуулалт нэмэгдүүлэх, даалгавар биелүүлэх аргаар 286 иргэн Тик ток хаяг дагах, өгөгдсөн постод лайк дарж, хандалт өсгөх даалгавар авах байдлаар 185 иргэн Байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний зар сурталчилгаанд үнэлгээ өгөх даалгавар авах байдлаар 106 иргэн Өгөгдсөн дансанд мөнгө байршуулаад, өсгөж авах зорилгоор 31 иргэн Зээл олгоход материал бүрдүүлэх даалгавар авах байдлаар 9 иргэн Интернэт банкаар нэвтэрч, гүйлгээ хийх даалгавар авч 2 иргэн хохирсон байна.
Гэмт этгээдүүд бүх төрлийн платформоор хуурамч зар мэдээлэл байршуулж байна. Иймд хуурамч мэдээлэл зард иргэд төөрөгдөхгүй байх шаардлагатай байна. Одоо ашиглаж байгаа телеграмм платформоо иргэд устгах шаардлагатай байна. Мөн телеграмм платформ дээрээ зохион байгуулалттай групууд руу орохгүй байх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд ашигтай санал тавьсан онлайнаар урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна. Хэрэв та телеграмм залилангийн хохирогч болсон бол дахин мөнгө шилжүүлэхгүй байх хэрэгтэй. Хувийн батлан даалтыг үүсгэхгүй байхыг анхааруулж байна.