Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

М.УУГАНБАЯР: Завхан аймгийн Баянхайрхан суманд толгойн тус газар нь буудаж, хүний аминд хүрсэн хэрэгтнийг илрүүлсэн


Эрүүгийн цагдаагийн албанаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр эрүүгийн цагдаагийн албаны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Ууганбаяр хулгайн гэмт хэрэг болон бусад гэмт хэргийн илрүүлгийн талаар тайлбар хийсэн юм.
          Тэрбээр “Гэмт хэргийн илрүүлэлтийн талаар дурдахад сүүлийн 16 хоногт нийт 653 гэмт хэргийг илрүүлээд байна. Үүнээс хүний аминд санаатайгаар халдсан 9 , дээрмийн гэмт хэрэг 19, хулгайлах гэмт хэрэг  154,  малын хулгайн 23, хүчиндэх гэмт хэргийн 17, залилангийн гэмт хэргийн 179, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын 160 гэмт хэрэг тус тус илэрсэн. Илрүүлсэн хэргүүдээс товчхон дурдвал Завхан аймгийн Баянхайрхан сумын Нинж багийн Хар чулуу гэх газарт толгойн тус газраа буудуулж, нас барсан хэргийг иргэн Д үйлдсэн байсныг илрүүлсэн. Мөн дээрмийн гэмт хэргийг авч үзвэл 60 хувь нь согтууруулах ундааны улмаас болсон гэж үзэж байна. Хүчиндэх гэмт хэргийн 17 тохиолдлыг мөн согтуурсан үедээ үйлдсэн нь тогтоогдсон. Цаашид иргэдэд хандаж хэлэхэд согтууралх ундааны зүйлийг зөв зохистойгоор хэрэглэх шаардлагатай. Иймээс гарч болох эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж чадах юм. Мал хулгайлах гэмт хэрэг нь өнгөрсөн оноос 45.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэргийг үйлдэгчид илүү зохион байгуулалттайгаар үйлддэг болсон. Хэдхэн хоногийн өмнө эмээлт зах дээр том даацын машинаар айлын амжиргааны түвшний малыг тэр чигт нь ачаад ирчихсэн хэрэг гарсан. Иймээс малчид иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ