http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл
"Ногоон гайхамшиг" булан эхлэх үг:
Хятад улс дэлхийн цөлжилттэй тэмцэх аянд тууштай үйл ажиллагаагаар ногоон мэргэн ухааныг дэлхий нийтэд хүргэж байна. Өвөр Монгол нь экологийн засаглалын хувьд гайхалтай үр дүнд хүрсэн. Өнөөдрөөс эхлэн бид "Ногоон гайхамшиг" булангаа нээж, элстэй тэмцэх шинэ санаанууд, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, элстэй тэмцэх шинэ загвар, элсний аж үйлдвэрийг бий болгохоос эхлэн "Уул ус, гол мөрөн, ой мод, бэлчээр нутаг, элсэн цөл"-ийг системтэй зохицуулах хүртэл, Өвөр Монгол бүх талаар шинийг санаачилж, тууштай байхыг баримталж, экологи, ард түмний амьжиргааны төлөө хоёуланд нь ашигтай үр дүнд хүрсэн Хятадын шийдлийг  гаргасан байна.
"Ногоон гайхамшиг" -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл
Хятад улс дэлхийн цөлжилттэй тэмцэх аянд тууштай үйл ажиллагаагаар ногоон мэргэн ухааныг дэлхий нийтэд хүргэж байна. Өвөр Монгол нь экологийн засаглалын хувьд гайхалтай үр дүнд хүрсэн. Өнөөдрөөс эхлэн бид "Ногоон гайхамшиг" булангаа нээж, элстэй тэмцэх шинэ санаанууд, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, элстэй тэмцэх шинэ загвар, элсний аж үйлдвэрийг бий болгохоос эхлэн "Уул ус, гол мөрөн, ой мод, бэлчээр нутаг, элс цөл"-ийг системтэй зохицуулах хүртэл, Өвөр Монгол бүх талаар шинийг санаачилж, тууштай байхыг баримталж, экологи, ард түмний амьжиргааны төлөө хоёуланд нь ашигтай үр дүнд хүрсэн "Хятад шийдэл"-ийг  гаргасан байна.
Дэлхий нийтээрээ экологийн засаглалын сорилттой тулгарч буй өнөөдөр Өвөр Монгол нь тэргүүлэх хүчин, анхдагч байх амлалтаараа өндөр оноотой хариулт өгсөн. 2023 оны 6-р сараас хойш 2,47 сая гаруй га талбай элсэн цөлжилтийг засаж, элсэн цөлжилтийг засах хурдаа өдөрт дунджаар 4000 га талбай болгон нэмэгдүүлсэн байна.
"Гурван умрад" төслийн гол бүс нутаг болох Өвөр Монгол нь улс орны цөлжилттэй тэмцэх ажлын 60 гаруй хувийг гүйцэтгэсэн байна. Гурван чухал төлөөлөх чанартай элсэн цөлжилтийн бүс нутгийн хоёр хагас нь Өвөр Монголд байдаг. Даруй Хатан голын “几” хэлбэрийн булан тохой, Хорчины Хулан шарга даагийн элс, Хашин хонгил-Такламакан цөл зэрэг. Эдгээр экологийн хамгаалалт бол Өвөр Монголын ялах ёстой шалгалт юм.
Өвөр Монголын элсэн цөлийг засан хянах ухаан үнэхээр гайхалтай. Хатан голын “几” хэлбэрийн булан тохойд хамгаалалтын дөрвөн шугамыг давхаргаар нь байрлуулжээ. Хорчин элсэн цөлд "замд суурилсан элсний хяналт" загвар нь элсэн цөл далайг холбосон бөгөөд элсэн цөлөөр 510 км урт хурдны зам гаталж, 63 мянган га талбай элсэнд амьжиргааны эрч хүчийг авчирсан байна. Өвөр Монгол нь "салхи, нарыг хамтд нь ашиглах" загварыг шинэлэг байдлаар нэвтрүүлж, фотоволтайк хавтангийн доор зүлэг тарьж, салхин үүсгүүрийн дэргэд мод тарьж, элсийг засаад зогсохгүй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Одоогийн байдлаар 27.27 сая киловатт хүчин чадалтай хавтангийг байгуулж, 160 гаруй мянган га талбай элсэрхэг газрыг зассаж, Хөвчийн элсэн дэх "фотоволтайк цагаан хэрэм" хэлбэржиж эхэлжээ.
Технологи нь элсний хяналтыг илүү нарийвчлалтай болгодог. Усны нөөц хомс Алшаа аймагт "гүехэн булсан дуслын усалгаа" технологийг нэвтрүүлж, ус хадгалах хугацааг уламжлалт үерийн усалгаанаас 4 дахин уртасгадаг. Дроноор элс зөөх, автоматаар зүлгэн тор, элсэн хашлага тавих зэрэг технологиуд өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд элсний хяналтын талбай нь хүний хүчнээр хийгддэг байснаас хүн, машин хоёрын хамтран ажилладаг болж өөрчлөгдсөн.
100 мянган тариачин, малчид цөлжилттэй тэмцэх гол хүч болж байна. "Хөдөлмөрсөний хэрээр нь хөлс олгох", "Эхлээд бүтээн байгуулалт хийж дараа нь татаас өгөх" зэрэг механизмаар нийт 104 мянган тариачин, малчдыг дайчлан оролцуулж, 1 тэрбум 200 сая юанийн хөдөлмөрийн хөлс олгосон байна.  
Засаглалын үр дүнтэй байдал нь тоо баримтад, тэр ч байтугай ард түмний амьдралд тэмдэглэгдсэн байдаг. Хатан голын Өвөр Монголын хэсэг дэх өмнөд эрэг дагуух улирлын чанартай 10 уулын горхи жалгад жил бүр цутгадаг шар шавар 27 сая тонноос 4 сая тонн болж буурчээ. Ордос хотын Далад хошууны элсэн шуурганы тоо 1996 онд жилд 20 гаруй удаа шуурдаг байснаас одоо болоход нэг оронтой тоо болтлоо буурчээ. Хянган аймгийн Хорчин баруун гарун дунд хошууны Жимс жимсгэний хөгжлийн бааз нь 233 гаруй га талбайг хамарч, жилд 300 тонн жимс үйлдвэрлэдэг. Экологийн үр ашгийг эдийн засгийн бодит үр ашиг болгон хувиргаж байна.
Өвөр Монгол нь шинэлэг загвар, технологийн чадавхижуулах, олон нийтийн оролцоог хангах замаар дэлхийн цөлжилттэй тэмцэхэд жишиг болохуйц "Хятадын шийдэл" -г гаргасан. Энд ногоон өнгө нь зөвхөн дэвсгэр өнгө төдийгүй ирээдүй юм.
 
 
 
Зохиогч:
Нийтлэл: БАО ХУН
Найруулагч:
Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:
Х.АРВИНТАЛ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ