Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаарын сарын 16-ны өдрийн Б/1111 дугаар тушаалын дагуу Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар Дэд хурандаа Н.Баттулга томилогдсоныг өнөөдөр аймгийн Засаг даргад танилцууллаа.
Аймгийн Засаг дарга А.Камелият шинээр томилогдсон Дэд хурандаа Н.Баттулгад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.