Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас А.Камелиятыг Засаг даргаар томилох санал гаргасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламжилжээ.
А.Камелият нь эдийн засагч мэргэжилтэй, 2005 оноос Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогч, Аж ахуйн тасгийн дарга, 2012 онд аймгийн Засаг даргын орлогч, 2016-2020 онд мөн аймгийн Засаг даргын орлогч, 2021 оноос аймгийнхаа Татварын хэлстийн даргаар ажиллаж байсан нэгэн аж. Мөн 2008-2012, 2012-2016 онд аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Бауыржан өнгөрсөн оны сүүлээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм.
Эх сурвалж:www.polit.mn