Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Хангарьд” ордныг 13.7 тэрбумаар үнэлэн шилжүүлэв


Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын ээлжит XXIII дугаар хуралдаан өнөөдөр /2024.09.19/ болж, нийслэлийн төр захиргааны төв байр “Хангарьд” ордныг газартай нь 13.7 тэрбумаар үнэлэн төрийн өмчид шилжүүллээ.
Нийслэл болон орон нутгийн өмчийг төрийн өмчид шилжүүлэх бол баланс дээрх үнийг үндэслэл болгохоор холбогдох хууль, журманд заасны дагуу 13.7 тэрбумаар үнэлж буй аж.
Яармагт баригдсан шинэ хотын захиргааны байр луу нийслэл харьяа агентлагуудынхаа хамтаар нүүсэн тул Төрийн ордны баруун талд байрлах “Хангарьд” ордон суларсан. Мөн уг “Хангарьд” ордныг Улсын дээд шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан. Иймээс нийслэлийн өмчид байсан энэхүү обьектыг төрийн өмчид шилжүүлж байна гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.
“Хангарьд” ордон нь 16 давхар 2008 онд ашиглалтад орж байсан барилга юм. Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй байршилд байдаг хэрнээ газар, байшин хамтдаа 13.7 тэрбум төгрөгөөр үнэлсэн явдал нь олныг анхаарлыг татаад буй.
Өмнө нь нийслэл зардал гарган тус ордныг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэхэд 2018 онд 43.4 тэрбумаар, 2022 онд 79.5 тэрбумын үнэ хүрсэн. Албаныхны өгсөн мэдээллээр “Хангарьд” ордныг хувьчлах асуудал яригдсан тул 2018 онд доод үнэ тогтоох зорилгоор үнэлгээ хийлгэхэд 43.4 тэрбумаар үнэлэгдсэн. 2022 онд нийслэлийн Засаг даргын тамгын газраас зах зээлийн үнийг тодорхойлох замаар үнэлгээ хийлгэхэд 79.5 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ хоёр үнэлгээний аль нэгээр төрийн өмчид шилжүүлэх боломжгүй.  Хангарьд ордныг балансдаа 13.7 тэрбум төгрөгөөр үнэлсэн байдаг. 2022 онд уг байрыг Улсын дээд шүүхэд үе шаттай шилжүүлэх шийдвэр гарсан. Харин Улсын дээд шүүх дахин үнэлүүлээд балансын үнийг өсгөх боломжтой аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ