Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүн амины хилс хэргээр 10 жил шоронд хоригдсон АНУ-ын иргэний хохирлыг $50 саяар барагдуулахаар болжээ


Хүн амины хилс хэргээр олон жил шоронд хоригдсон иргэний хохирлыг $50 саяар барагдуулах шийдвэрийг Чикаго хотын шүүх гаргасан нь АНУ-ын түүхэнд ийм төрлийн хамгийн том нөхөн төлбөрт тооцогдож байна.
Одоо 34 настай Марсел Браун нь 2008 онд Чикаго хотын баруун дүүрэгт 19 настай эрэгтэйг буудаж алсан хэрэгт буруутгагдаж, шүүхээс 35 жилийн хорих ял сонсож байжээ.
Сүүлд цагдаа нар хуурамч баримт тулгаж, хэргийг хүчээр хүлээлгэсэн нь тогтоогдож, прокурорын байгууллага тулгасан бүх хэргийг нь хүчингүй болгосны дараа 2018 онд тэр шоронгоос суллагдаж байв.
Үүний дараа Марсел үйлдээгүй хэргийн төлөө арван жил шоронд хоригдсон хохирлоо барагдуулахаар шүүхэд хандсан юм.
Хоёр долоо хоног үргэлжилсэн шүүх хурал Даваа гарагт өндөрлөхдөө Брауны хохирлыг $50 саяар барагдуулах шийдвэр гаргажээ.
“Тэр үед би насанд хүрээгүй хүүхэд байсан. Тэд намайг араатнуудаар дүүрэн шоронд хорихдоо огт санаа тавиагүй, сүүлд буруугаа ч хүлээгээгүй” гэж Браун өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн байна.
 
Эх сурвалж: Aljazeera
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ