Хуурамч бичиг баримт ашигласан хэргээр Парагвайн шоронд хоригдож байгаа Бразилын алдарт хөлбөмбөгч Роналдиньо шоронд болсон тэмцээнд оролцсон байна. Globo Esporte-д бичсэнээр Роннигийн баг 11:2 ялсан бөгөөд тэр таван гоол оруулж, зургаан оновчтой дамжуулалт өгсөн байна.
Түрүүлсэн баг 16 кг жинтэй торойгоор шагнуулжээ.
Зарим хэвлэлд бичсэнээр Ронниг зургаан сар хорьж магадгүй байгаа аж.
М.Сугар-Эрдэнэ Эх сурвалж: Zindaa.mn