Өнөөдөр Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулж “Монреалын протокол”-ын үйл хэргийг дэмжиж буй талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Озоны үндэсний албанаас мэдээлэл хийлээ.
Озоны давхарга нь нарны хэт ягаан туяанаас хүн байгалийг хамгаалдаг. Гэвч 1928 оноос эхлэн хлор, фторт нүүрс төрөгчийн хийг хөргөлтийн системд ашиглаж ирсэн нь озоны давхаргыг цоороход нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Улмаар уг хөргөлтийн бодисыг өөр төрлийн бодисоор солих шаардлагын хүрээнд өөр химийн нэгдэл орсон бодисыг ашиглаж байгаа юм. Гэвч хүлэмжийн хий нь боловч дэлхийн дулааралд нөлөөлж, байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэж байгаа юм.
Түүнчлэн озоны давхаргыг хамгаалахад хамгийн гол нь хөргөлтийн системүүдэд ашигладаг хөрөх бодисын техник үйлчилгээг хийдэг техникчдийн чадварыг дээшлүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд Озоны үндэсний албанаас сургалтын хөтөлбөр гаргажээ.
Уг сургалтаар хөрөх бодисын тээвэрлэлт, суурилуулалт зэргийг заахаар бэлтгэж байгаа аж.