Цагдаагийн байгууллагаас энэ оны есдүгээр сард Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулжээ.
Уг шалгалтаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах Нарангийн гол гэх газарт нэр бүхий аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх гэрээг зөрчиж, хүнд даацын 16 техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан хэргийг илрүүлсэн байна.
Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, техник хэрэгслийг битүүмжилсэн хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв.