Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэд хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг шалгаж байна


Цагдаагийн байгууллагаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд хууль бусаар ашигт малтмал хайж олборлож байсныг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, тус аймгийн нутагт таван байршилд 35 этгээд бүлэг болж зохион байгуулалттай ашигт малтмал олборлож байжээ.
Цагдаагийн байгууллагаас ашигт малтмал олборлоход ашигласан 12 техник хэрэгслийг хураан авсан байна. Мөн нуун дарагдуулсан 35 техник хэрэгслийн эзэн холбогдогчийг олж тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ