Төв аймгийн прокурорын газраас 2024 оны 5 сарын байдлаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 15, хууль бусаар мод бэлтгэх 12, хууль бусаар ан агнах 1, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах 4 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.
Тус прокурорын газраас хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах олборлох гэмт хэрэг ихээр үйлдэгдсэн Заамар, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг ихээр үйлдэгдсэн Эрдэнэ, Мөнгөнморьт сумдын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллах талаар прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.