Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Есдүгээр сарын 21-ний Бямба гарагт АВТОМАШИНГҮЙ ӨДӨР болно


Есдүгээр сарын 21-ний Бямба гарагт “Автомашингүй өдөр-2024" болно. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Энэ өдрийг 46 улсын 2,000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Үүнд:
  1. Д.Сүхбаатарын гудамж,
  2. Их сургуулийн гудамж,
  3. Сөүлийн гудамж,
  4. Партизаны гудамж,
  5. Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
  6. Төмөрчний гудамж,
  7. Гэсэр сүмийн уулзвар,
  8. Самбуугийн гудамж,
  9. Анкарагийн гудамж,
  10. Бага тойруу,
  11. Бээжингийн гудамж,
  12. Токиогийн гудамж,
  13. Залуучуудын гудамж,
  14. Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
  15. Чагдаржавын гудамж,
  16. Элчингийн гудамж,
  17. Олимпын гудамж,
  18. Гэндэний гудамж,
  19. Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар зэрэг байршлуудад автомашины хөдөлгөөнийг дээрх хугацаанд түр хязгаарлана.
Мөн автомашингүй өдрөөр дээрх хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэж НЗДТГ-ын хэвлэл, мэдээлэл олон. нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улаанбаатар хотод жилд хоёр удаа автомашингүй өдрийг зохион байгуулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ