Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

15 настай хүү барилга дээр ажиллаж байгаад, амиа алджээ


Дархан-Уул аймагт энэ оны 1 дүгээр сараас хойш хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн 16 осол гарч, 2 хүний амь эрсэджээ. Түүний нэг нь 15 настай хүү байна. Үндэсний бөхийн спортоор хичээллэдэг 15 настай, 182 см өндөр, биерхүү хүү барилга дээр туслах ажил хийж байгаад, 8 дугаар сарын 10-нд осолдон, амиа алджээ. Тэрээр ажил хийж олсон мөнгөө цуглуулан, “Айфон 15” загварын гар утас авахаар төлөвлөж байсан гэнэ.
"Хүслийн хотхон"-д барьж буй орон сууцыг 1 дүгээр давхраа цутгаж байхад нь хүү тэнд туслах ажилчнаар ажилд оржээ. Гэтэл түүнийг “Альфа таун”-ы дэргэдэх өндөр барилга дээр шилжүүлэн ажиллуулсан байна. Хүү хэдэн хүнтэй нийлж, нэг бригад болон, барилга дээр ажиллаж байсан ажээ.
Тэр өнгөрсөн хавар 9 дүгээр анги төгссөн, одоо 10 дугаар ангид орох байв. Хүүгээ осолдоогүй, бусдад зодуулсан байж болзошгүй гэж аав нь сэжиглэж байгаа аж. Цогцост нь үүссэн гэмтлийг харсны дараа ингэж сэжиглэх болжээ. Цагдаагийн байгууллага түүнээс болон төрсөн ахаас нь одоо болтол мэдүүлэг аваагүй, хүүд нь задлан шинжилгээ хийхдээ ч мэдэгдээгүй гэнэ. Тухайн барилгын компани ч ар гэрийнхэнтэй нь холбогдоогүй байна.
Тус аймгийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч уг барилга дээр Хөдөлмөрийн тухай хууль зөрчигдсөн, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас осол гарсан гэж дүгнэсэн байна. Харин тус аймгийн Цагдаагийн газар энэ хэргийг шалгаад, прокурорт хянуулахаар шилжүүлжээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ