Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АН орон нутгийн сонгуульд Шинэ намтай хамтарч оролцох баримт бичигт гарын үсэг зурлаа


Ардчилсан нам орон нутгийн сонгуульд Шинэ намтай хамтран оролцох санамж бичигт гарын үсэг зурж, мэдээлэл хийлээ. Гарын үсэг зурах ёслолд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, Б.Жаргалан, нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт, Шинэ намын дарга Ц.Гантулга, Намын нарийн бичгийн дарга Б.Гантулга, Шинэ намын ХЭГ-ын дарга Л.Энхтуяа нарын хүмүүс оролцсон юм.
Шинэ намын дарга Ц.Гантулга, "Шинэ нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН-ын туг дор хамтарч оролцохоор боллоо. АН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хамтран сонгуульд орох санамж бичигт гарын үсэг зурлаа. Манай нам найман аймаг, зургаан дүүрэгт 60 гаруй нэр дэвшигчээ АН-ын нэр дээр нэр дэвшүүлж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд амжилттай оролцоно гэж итгэлтэй байна.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, "Орон нутгийн сонгуульд АН Шинэ намтай хамтарч оролцох санамж бичиг байгууллаа. АН Засгийн газарт хамтарч орсон. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 86 нь АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр байгаа. Үүнтэй уялдуулж орон нутаг бүрдээ мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр танилцуулж байна. Шинэ нам АН-тай олон асуудал дээр нэг үзэл баримтлалтай учраас энэ удаагийн сонгуульд хамтарч орж байна" гэлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ